
Сэтгэгдэл. Түрүүхэн тв-гээр "Москва слезам не верит" үзлээ гайхалтай кино шүү үзээд үзээд уйдахгүй. Сая үзхэд сэтгэл улам бүр илүү хөдлөсөн яагаад гэдгийг мэдэхгүйм. Бүүр нэг залуу байхдаа үзэж байсан юм шиг л ямар нэгэн оюун ухаанд минь мартагдсан зүйл сэргэж байгаам шиг л киноны хөгжилтэй, гунигтай хэсэг бүхэн дээр чинь сэтгэлээсээ инээгээл уйтгарлаал ... Катя-г үйлдвэрийн дарга гэдгийг нь мэдсэн Гоша хаяж явчаад орж ирэхд Катя-гын харж буй харц байгаа байдлаас "Би чамд хичнээн их хайртай гээч чамайгаа үнэхээр их саналаа" гэсэн харцаар хараал, эргэж ирсэнд нь баярласан мишээлт нүүрнээс нь үзэгдээл тэр хүн хичнээн их жаргалтай байгааг нь хүний нүүрний хувьрал, харцнаас харж болно гэдэг бас л гайхалтай байгаам шүү үнэхээр үнэмшилтэй жүжиглэлт шүү. Өөрийн эрхгүй нулимс гарах гээл.
3 comments:
Post a Comment