Wednesday, October 6, 2010

Бла бла бла

Дэлгэр зуны цаг нэгэнтээ өнгөрчээ хүсэж байсан намар нэгэнтээ болжээ. Гайхамшигт энэхүү улиралыг үзэхээр алс холруу яван амарч хорвоо ертөнцийн этгээд орчинд дасан орж уусан хүн төрөлхтөний бүтээсэн аугаа их бүтээл болох хөгжим хэмээх зүйлийг сонсож тэрхүү гайхамшигт таашаалыг мэдрэн дахин хэзээч давтагдахааргүй таашаалыг мэдрэх юмсан. Одоо бодож байхад 2 байна уу 3н жилийн өмнө өвлийн тэсгэм хүйтнээр хотоос хэдэн зуун км цаана очиж амрахдаа цаст уулийн өндөр нуруун дээр гаран нэгэн хамтлагыг сонсож байсан уудам цэлгэр хязгаар үгүй цэнхэр тэнгэр хаяа дагуу харагдах асар уужим том цав цагаан тал нэг ч үүлгүй нарны хурц гэрэлд тэр бүгдийг ширтэн харж тэрхүү хөгжимийг сонсож байхад хичнээн их зүйл сэтгэл зүрхрүү яван орж тэрхүү хөгжим, байгалийн тэр онгон, хязгааргүй байдал зэрэг хамтран нэгдэж ямар таашаал өгч байсанг үгээр хэлхийн аргагүй. Одоо нэгэнтээ тэр таашаалыг тэр үе шиг авсан тийм зүйл санаанд буухгүймаа. Хөгжим сонсож, ном уншиж, гайхалтай кино үзэж хийсвэрлэн төсөөлж хаая архидан согтуурхаж хаая аз жаргалтай мэт хаая уйтгарлан гансарч юуг ч ойлгохгүй тамхи татан мэдрэл муутайм шиг видео тоглоом тоглож нэгэнтээ залуу нас дуусаасай. Хүн болгон нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж хүн болгон нийгмийн үлгэр жишээч байдалаар битий амьдраасай. Дуртай зүйлээ хийж хүссэнээрээ эрх чөлөөтэй...

Monday, September 20, 2010

915-920

Хорвоо ертөнцийн тухай харах үзэх бодох бодолшгорох ..........
Намрын сэрүү унаж гадаа хүйтэн болжээ. Залуу ихэд нимгэн хувцаслачихаж. Бүсгүй харин дулаахан харагдана. Тэнгэрт үүл дүүрэн, харуу болсон мэт бүдийж бааран сааралтаж, хатаж гуньхарсан навчис шажигнан газраар сэрүүн салхинд туугдаж хийсэлдэнэ. Залуу цагаа хархад өдрийн яг таг 3н цаг. 10 минутын дараа тэд уулзалджээ.
Б: Удаан хүлээсэн үү?
З: Үгүй ээ.
Гадаа хүйтэн байсан ч халуун гараа барилцан дулаан элчээрээ нэгнийгээ төөнөн сууна.
Оршин тогтнох газар дэлхий дүүрэн мэт санагдаж аз жаргалд автаж инээн баясаж түүний нүдрүү хархад дулаан зөөлөн харцанд нь өөрийн эрхгүй уярч ёроолгүй хар ус харсан мэт залуу ухаангүй сайн. Харин бүсгүй ч бас түүнд сайн байсан. Тэрнээс үнэртдэг үнэр сайхан байжээ. Залуу нэг гарынхаа хуруун завсар янжуураа хавчуулж, нөгөө гараараа бүсгүйгээ хөтлөн тэд ойр зуурын жижиг сажиг зүйл ярилцана. Тэгээд цаг ч их хурдан өнгөрч гадаа улам хүйтэн болсон байлаа. Тэд тэврэлдэн уруул дээрээ үнсэлцлээ. Бүсгүй муухай амтагджын хэмээн хэлээд эрхлэнгүй харцаар түүнийг ширтэж явмааргүй байгаа мэт улам чанга тэвэрч санаа алдан зогсоно. Микробус ирж бүсгүй сууж түүх дууссан. Харин тэр өдрөөс хойш хэдэн зуун хоног өнгөрчээ.
920...
Халуун хөнжилдөө халууцан хамраар дүүрэн нус хамран дотор багтаж ядан шуугтнаж байлаа. Уг нь өглөөний нар харамгүй тусдаг өрөөнд нь ямар ч гэрэл орж ирэхгүй байгааг анзаарч нүдээ арай хийн нээж цонхруу хартал гадаа бүүдийгээд бороо орж байна уу гэлтэй. Хөл доор нь унтаж буй нохой ухаангүй унтаж байхыг бодвол эрт байгаа байх хэмээн бодож утсаа дэрэн доороосоо гарган харах гэтэл цэнэг нь дуусан унтаржээ. Шөнө сайн амарч чадаагүй хүч муутай туранхай биеэ арай хийн дийлэн өндийж цаг хархад 6 хагас. Санаа нь амарч эргээд унтлаа. Эргээд 7:50-д босч нүүр гараа угаачаад шүдээ хартал угаах цаг нь болсонг илтгэнэ, мөн сахлаа хартал хэдэн сөвийсөн юмнууд ургачихаж. Сахлаа аваад шүдээ угаахаас залхууран хувцаслалаа. Гадаа харваас хүйтэн байгаа бололтой дотуур өмд, зузаан цамц өмсөж хавар, намрын курткаа өмслөө. Гэрээс гаран өглөө болгон явж буй шороон замаар алхана. Нөгөө л автобусандаа сууж нөгөө л буудал дээр бууж нөгөө л замаар алхсаар ажилдаа орж ирхэд 9:10 . Энэ бүгдээс залхсандаа нэг л өдөр нөгөө буудал дээр буучаад очих зүгрүүгээ салаавч гаргаад хүссэн зүгрүүгээ, хүссэн зүйлээ хийхээр явна даа хэмээн бодож өөрийгөө тайвшруулсаар өрөөндөө орж ирлээ.
Ихэд нимгэн хувцасласнаасаа болж ханиад хүрсэн. Утга учир нь үл олдох нэгэн хэвшмэл амьдралын циклд орчихжээ.

Thursday, August 12, 2010

АААуууу

Шөнө тэнгэрт хар үүл бүрхэж хүйтэн бороо оржээ. Өглөө тэнгэрт хар үүл бүрхсэн хэвээр, гадаа хүйтэн салхи үлээж газар, шороо тэр чигтээ нойтон чийгтэй хэвээрэй. Дүнсгэр бараан өнгө хаа сайгүй тархаж. Сааралтан бүүдийх тэнгэр, хөнгөн үлээх хүйтэн салхи, хаая нэг дуугарах аянганы чимээ. Хаа сайгүй яаран хурдан алхлах хүмүүс, зарим нэг нь ч яахаа мэдэхгүй будилан явах шиг. Бүдэг бадаг харах нүдээрээ ярвайн ийш тийш ширтлээ харагдах зүйл алга зам гараад цагаа хартал 9.10 угаасаа хожигдсон. Ганц тамхи татчих гэсэн хүсэл нь оволзоно харин дотроо өөртөө гүрийх хэрэгтэй хэмээн түц, дэлгүүрний хажуугаар өнгөрсөөр. Тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи там хи там хи там хи там хи там хи т а м х и т а м х и тамхи. Тэсэлгүй дөнгөж сая татлаа. Тамхиныхаа шархи хэмээн сорход шатах чимээг нь сонсъё гэж бодсон боловч салхинд найган дуугарах модны чимээнээс болоод сонсож чадсангүй. Удахгүй хатан үхэж шарлан унах модны навчисыг хараад өрөвдөх шиг... Гэхдээ л гайхам намрын өдрүүдийг хүлээж тэсэхгүй нь..



Sunday, February 28, 2010

......

Still ......






хуучин цаг дуусч шинэ цаг ирхэд итгэлтэй бусаар урагшилж түгшүүртэйгээр эргэж харсаар алхална. Урагшлаад байгаа ч үгүйгээ мэдэхгүйм ухраад ч байж магалгүйм ямартай ч цаг хугацаа явж байгаагаас хойш урагшлахгүй гээд ч яааааалтай билээ. Нэгэнт л бүх зүйл байрнаасаа хөдлөхгүй бол тоосонд дарагдаж хуучирдагаас хойш бүх зүйл бүх зүйл байгаа ч байхгүй байгаа ч юм шиг юу гэхээ мэдэхгүйм тэндээс ирэх хурдыг, ойлгоц, мэдрэмж, хольцыг тайлж гаргаж амталж уншиж чадахгүйм.
Хэзээ ч ийм байгаагүй байх ч ёсгүй байсан байлаа ч ийм байхгүй угаасаа орчин тойронд бүгд л ийм дүнсгэр байсан байх

Зайл

Monday, February 22, 2010

2010-02-22

Намрын уйтгарт өдрүүдийг санагдуулхуйц бүрхэг тэнгэртэй ямар ч өнгө төрхгүй гудамж талбай, уйтгарт гуниглангуй Улаанбаатарын нэгэн өдөр.

Дэв хийн хонхойсон орон дотроо өмхий ханхлуулан зүйрмэглэн хэвтэж байтал нүдэнд цусанд дүрсэн гараа харан уйлж буй эхийн дүр төрх зурс хийн өнгөрхөд цочис хийн сэрлээ. Нөгөө өрөөнд дуугарч буй телевизор унтуулахгүй тээр болж байгаад уурлан их хотын утаа тортогонд харлан өнгөө алдаж муудсан ханаруу нүдээ сүмийлгэн цаг ширттэл цаг өдрийн арван 12 хагасыг заана. Нойрмоглон байж ядарч сульдсан биеээ арай хийн дийлэн босч гэрийн хувцасаа углан аяга хүйтэн ус уугаад угаалгын өрөөнд орон. Тамхины утаанд шарлан урт ургасан хумсаа харчаад нүүр гараа угаалаа. Шарлаж хэлбэрээ алдсан шүдээ харан угаах эсэхээ бодон харсанаа залхууран больж. Бүүдийн сааралтах өрөөндөө орон санаа алдаад, орчлон хорвоо дээр ганцаараа байгаа мэт уйтгарлан гансарлаж өөртөө гутарав.



Махан бие нь гэрэлтэн харагдах шаргал өндөр өвсөн дунд

Санаа бодол дотроо алтан нарны цацраг ээх хязгааргүй талд

Зүрхэн дотроо инээн баясах хайрт амрагтайгаа

Сэтгэл дотроо уулс мэт ханхар их зорилго мөрөөдөлтэй

----------------------------------------------------------

Махан бие нь харанхуй хүйтэн чулуун хонгилд

Санаа бодол дотроо сарны гэрэл тусах хагархай авсанд

Зүрхэн дотроо үзэн ядалт өвчин шаналалд тамлагдан

Сэтгэл дотроо өөрийн гэсэн мөнхийн цусан ертөнцтэй





Sunday, January 31, 2010

Fuck off..,



Элтээр Макс клубд шоу үзлээ. Манай хамтлаг дуучид нөгөө л хэдэн тоглодог дуугаа тоглосоор д хэдэн жил ч нэг юмаа давтаж улих гэсийм хөөрхий, тэгээ нөгөө хэдэн дуунуудаа бусдад хүргэх суваг, боломж бололцоо байхгүй болохоор тоглолтон дээр л харуулах боломж гардаг байх тэгээ нөгөө бусдад арай хүрсэн хэдийгээ тоглодог байх. Тэд ч яахав мэдэхгүй биш. Үзэж байгаа хэдэн үзэгчид л хөөрхий юмдаа. Эр эмгүй байж байгааг нь варены шил шиг харж байгаа нь харааны шил шиг. За тэд ч яахав хэдэн скинхэдс байнаа чаваас ялтан аятай байж байгаа нь чаваас. Ядаж байхад "Sieg heil" гэж орилоол хахаха яанам бэ яанамб. Тэд нар нацистууд юм уу чааваас. Үндэсхэрхэг үзэл энээ тэрээ гэжийгам бол арай өөр баймаар юм. Азууд байж нацисм, фашисм гээд яахав дээ инээдтэйм. Үндэсхэрхэг үзэл хэрэгтэй л дээ хүн болгонд л байх ёстой зүйл гэхдээ тэд нар бол арай бишээ. Зүгээр л эх оронч сэтгэлгээтэй эх орныхоо төлөө байхад л болоом шиг. Заа тэгээ нац энээ тэрээ гээ олон юм яриа яахав дээ зүгээр л нац панкууд зайл!!!


Napalm Death - Nazi Punks Fuck Off (Dead Kennedys cover)





(Манайхнаас нэг хамтлаг тайзан дээр шаадаггүйм байхдаа)

Wednesday, January 27, 2010

Ирж яваа цаг.

Гадуур дулаан агаар тархаал, нарны илч бүлээсээл...
Сэтгэл ч бас дулаацаал бүх юм эхлэх гэж байгаам шиг л. Нарны туяа байшин, модод, зам, машин тэрэг гээд бүүдгэр саарал хотыг маань шаргал өнгөөр будах шиг гэрэлтүүлээл, гадуур хүүхдүүд тоглож гүйлдээл, эхчүүд нялх хүүхдээ салхилуулаал, банди нар өвлийн малгайгаа авсан харагдах юм. Хаврийн улирал наашилж л явна даа.

Monday, January 18, 2010

Life Eternal

Mayhem - Life Eternal

A dream of another existance
You wish to die
A dream of another world
You pray for death to release the soul
One must die to find peace inside
You must get eternal
I am a mortal, but am I human?
How beautiful life is now when my time has come
A human destiny, but nothing human inside
What will be left of me when I'm dead?
There was nothing when I lived
What you found was eternal death
No one will ever miss you





Mayhem - ын дуучин асан домогт "Dead" буюу "Per Yngve Ohlin" ын дуу юм. Гэвч надад "Life Eternal" дуун дээрээ түүний вокал хийсэн бичлэг байхгүй учраас энэхүү instrument-ыг орууллаа. Энэ нь "From The Darkest Past" альбумнаас бөгөөд энэхүү бичлэгний бүрэлдхүүнд Guitar - Euronymous , Bass - Varg , Drum - Hellhammer тоглосон байдаг. "DMDS" альбумд энэхүү бичлэг орсон байх ёстой байсан боловч Euronymous-ын үхлээс болоод түүний гэр бүлийнхэн Varg-ын аргил гитарыг хасуулахыг хүссэний дагуу Necrobutcher арилган өөрийнхийгөө бичсэн гэдэг. Зарим хүмүүс "DMDS" цомогт арилгаагүй хэмээн их л энэ тэрүүгээр бичсэн харагддаг. Тиймээс энэхүү дууг өөр вокалтайгаар сонсохыг хүссэнгүй учраас instrument-ыг нь хийлээ. Varg-ыг тоглосонг эс тооцуул ...

Sunday, January 10, 2010

Pure fucking armageddon

Дэлхий сүйрэх тэр өдөр юу гэж бодох бол ... ???
Өөртөө хийе гэсэн хөрөнгө оруулалтаа хийж бодсон юмаа дуусгасан бол инээгээл үхэх байхдаа. Юм бүхэн яагаад ийм уйтгартай цаанаа л нэгэн хэвийн өөрийгөө новш гэдэгээ мэдрээд байх юм. Мэдээж эндээс гарах гарц байхгүй.
Шинэ дурлал (мэдээж энд хайр байхгүй хайр бол дурлалаас шал өөр ойлголт хайрыг дурлалтай харьцуулна гэдэг дугуйг машинтай харьцуулахтай адил. Ижил ангилалын зүйл юм мөртлөө 2 өөр ойлголт юм. Хайр бол тийм хүчтэй шал өөр хүнийг өөрчилж чадхуйц хүн үр хүүхэд, эцэг эхдээ л хайртай байдгын. Ааа харин эр эм хүмүүс бие биендээ дурладаг байх тэд хэзээч нэгэндээ хайртай болдоггүй зүгээр л дурлал зүгээр л дурлал. Хэдэн жил нэгэндээ дурлана дараа нь хүүхэдтэй болно дурлал улам гүнзгийрээл, нэгэнт л амьдрал үр хүүхдийн төлөө зүтгэсээр байтал хөгшрөөд ухаан ороод хартал гараараа босгосон амьдарлаа хараад бахарана аль эсвэл гутрана дурлалыг анзаарах сөхөө байхгүй харин хайрын төлөө л яваад байсан байж хөөрхий. Аль эсвэл хүүхэдтэй болж амжаагүй амьдрал дээр гараагүй байж байтал дурлал нь унтраад юу болсонг нүдээ нээж хартал шал танихгүй хүүхэн хажууд чинь хэвтэж байгааг хараад түүнийг нэг нэгээр нь өөлж эхлэнэ байх. Тэхээр шинэ дурлал.) хуучин дурлалынхаа гэгээн зүүднээсээ салж чадахгүй байгаа хүн энэ тухай бодоод ч яахав.
Өөрчилөн шинжлэлт хийх цаг болсон нь мэдрэгдэж байна сэрүүн зүүд шиг амьдралдаа согтуу сэрээд хартал алкохолны далайд живж хуурамч сэтгэл ханамж маань нэгэнт энэ зовлонгоос гэтлүүлж чадахгүйг мэдсэн. Юу хийх үү яах уу? Амьдрах хэв маягаа солих болсонг тэр үед л мэдэрсэн түүнийг аймшигтайгаар тэгж хэлхэд би ч санаа алдаад гар ч бүүр өөрийгөө цаг хугацааны эргүүлэгний золиос, мах цусндаа өмхийрсөн биетэй, оюун ухааны хоцрогдмол боловсрогдоогүй жишээ гэдэгээ мэдсэн. Энэ байдлыг гадна төрхөөсөө эхлээд өөрчилж болох боловч оюун бодлоо өөрчилж чадахгүй.
Хүн гэдэг амьтан өөрөө хамгийн адгын махан биет оюун ухаан сэтгэлгээ өндөр хөгжсөн амьтан бол хүн юмаа. Бид өөрсдөө энэ нийгмийн бүтээгдхүүн ялзарсан орчинг бүрдүүлэгч, энэ дээрээсээ доошоо бүгд нэгнийгээ шулж байдаг энэхүү нийгмийн эзэн fuck the humanity, fuck the world, fuck you, fuck you too. Тэхээр бид ер нь юуны төлөө яах гэж амьдарч байна? Эрх мэдэл, мөнгө, хурьцал, дайн, хоол гээд дандаа нэг насны таашаал... Энэ хурдацтай хөгжил нийгмийн өөрчлөлт шинчлэн босголт, цаг хугацаанд, өр зээл, элдэв тооцоонд баригдсан давчуу амьдрал. Эндээс холдоод өөрийгөө байгалийн бүтээгдхүүн гэдэгээ мэдэрх хэрэгтэйм шиг. Заа тэгээ энэ хараал идсэн дэлхий ертөнц сүйрч хүн төрөлхтөн тэр чигээрээ сүйрэн мөхөж новшийн энэ ертөнцийн золиос байхаа болих юмсан.
Only death is real!!!