Thursday, August 27, 2009

Бодол-2

Сэтгэл нэг л гонсгор байна. Яагаад ч юм ийм байх ёсгүйм шиг санагдаад байхым. Тэхдээ л уйтгар гуниг гэдэг чамд ч надад ч байх ёстой. Чи яагаад бид нарлуу ингэж хардым? Биднийг тэнэг амьтан болохоор уу? Угаасаа чи надад хэрэггүй чам шиг хүн надтай байх учиргүй. Гэхдээ чиний үнэр, эрхамсэг байдал, бардам алхаа, шулуун харц ... чамайг үзэн яджын. Зэлүүд мэт байсан энэ газар ийм хүүхэн явахыг хараад толгойд минь ийм их бодол зурс хийсэнд дахин эргүүлэн бодлоо. Үгүй ээ энийг бодоод байх юу байгаам зүгээр л босъё.
Тамхиа хүчтэй гэгч нь шуналтай соронгоо алхалхад газар хийсч буй навчис гутлын уланд бяц гишгэгдэнэ. Сэтгэлийн гүнээс тэгэхдээ гуниг нэг л өөр өөр давтамжтай гарч ирнэ. Энэ тухай бодох хэрэг надад алга. Би угаасаа азгүй амьтан чамайг бодох эрх надад байхгүй. Тэгэхдээ л яагаад яагаад хэлэх үг алга энэ бодлыг орхих юмсан.

No comments: