Хорвоо ертөнцийн тухай харах үзэх бодох бодолшгорох ..........
Намрын сэрүү унаж гадаа хүйтэн болжээ. Залуу ихэд нимгэн хувцаслачихаж. Бүсгүй харин дулаахан харагдана. Тэнгэрт үүл дүүрэн, харуу болсон мэт бүдийж бааран сааралтаж, хатаж гуньхарсан навчис шажигнан газраар сэрүүн салхинд туугдаж хийсэлдэнэ. Залуу цагаа хархад өдрийн яг таг 3н цаг. 10 минутын дараа тэд уулзалджээ.
Б: Удаан хүлээсэн үү?
З: Үгүй ээ.
Гадаа хүйтэн байсан ч халуун гараа барилцан дулаан элчээрээ нэгнийгээ төөнөн сууна.
Оршин тогтнох газар дэлхий дүүрэн мэт санагдаж аз жаргалд автаж инээн баясаж түүний нүдрүү хархад дулаан зөөлөн харцанд нь өөрийн эрхгүй уярч ёроолгүй хар ус харсан мэт залуу ухаангүй сайн. Харин бүсгүй ч бас түүнд сайн байсан. Тэрнээс үнэртдэг үнэр сайхан байжээ. Залуу нэг гарынхаа хуруун завсар янжуураа хавчуулж, нөгөө гараараа бүсгүйгээ хөтлөн тэд ойр зуурын жижиг сажиг зүйл ярилцана. Тэгээд цаг ч их хурдан өнгөрч гадаа улам хүйтэн болсон байлаа. Тэд тэврэлдэн уруул дээрээ үнсэлцлээ. Бүсгүй муухай амтагджын хэмээн хэлээд эрхлэнгүй харцаар түүнийг ширтэж явмааргүй байгаа мэт улам чанга тэвэрч санаа алдан зогсоно. Микробус ирж бүсгүй сууж түүх дууссан. Харин тэр өдрөөс хойш хэдэн зуун хоног өнгөрчээ.
920...
Халуун хөнжилдөө халууцан хамраар дүүрэн нус хамран дотор багтаж ядан шуугтнаж байлаа. Уг нь өглөөний нар харамгүй тусдаг өрөөнд нь ямар ч гэрэл орж ирэхгүй байгааг анзаарч нүдээ арай хийн нээж цонхруу хартал гадаа бүүдийгээд бороо орж байна уу гэлтэй. Хөл доор нь унтаж буй нохой ухаангүй унтаж байхыг бодвол эрт байгаа байх хэмээн бодож утсаа дэрэн доороосоо гарган харах гэтэл цэнэг нь дуусан унтаржээ. Шөнө сайн амарч чадаагүй хүч муутай туранхай биеэ арай хийн дийлэн өндийж цаг хархад 6 хагас. Санаа нь амарч эргээд унтлаа. Эргээд 7:50-д босч нүүр гараа угаачаад шүдээ хартал угаах цаг нь болсонг илтгэнэ, мөн сахлаа хартал хэдэн сөвийсөн юмнууд ургачихаж. Сахлаа аваад шүдээ угаахаас залхууран хувцаслалаа. Гадаа харваас хүйтэн байгаа бололтой дотуур өмд, зузаан цамц өмсөж хавар, намрын курткаа өмслөө. Гэрээс гаран өглөө болгон явж буй шороон замаар алхана. Нөгөө л автобусандаа сууж нөгөө л буудал дээр бууж нөгөө л замаар алхсаар ажилдаа орж ирхэд 9:10 . Энэ бүгдээс залхсандаа нэг л өдөр нөгөө буудал дээр буучаад очих зүгрүүгээ салаавч гаргаад хүссэн зүгрүүгээ, хүссэн зүйлээ хийхээр явна даа хэмээн бодож өөрийгөө тайвшруулсаар өрөөндөө орж ирлээ.
Ихэд нимгэн хувцасласнаасаа болж ханиад хүрсэн. Утга учир нь үл олдох нэгэн хэвшмэл амьдралын циклд орчихжээ.