Friday, October 23, 2009

Бухимдал.

Олоон олон замын салаа урт удаан аялах аян зам. Бүгд л адилхан хүмүүс нэг л эгнээнд зогсох авч бүгдэнд нь өөр өөрийн гэсэн явах, үзэх зам бий. Тэд бид гэж хуваагдах байх. Энгийн бөгөөд нэгэн хэвийн дараалалсан амьдрал нүдэн балаа чихэн дөлий мэт. Уйтгартай залхмаар амьдарлын нэгэн хэвийн эцэс нь үл мэдэгдэх тогтолцоо хэв маяг. Энэндээ дасч сэтгэл ханасан энэнээс илүү гарч, иймээс өөр ямар байдаг талаар мэдэхгүй. Юуны төлөө яах гэж байгаам? Нөгөө амьдарлын төлөө. Хэнд ч хэрэггүй мэт чамаас авч чамд өгдөггүй нийгмийн төлөө зүтгээл хоёр идэхгүй хоосон хонохгүй хорвоо. Тэрэнд түүнд өөртөө гэх зүйлсийн төлөө бие мах бодь сэтгэл санаа хөлс хүчээ зарцуулах хэрэг байна уу? Юуны төлөө яах гээд байгаам? Хариултыг нь олж авч чадахгүй л дээ. Тэгвэл одоо яах уу яамаар байна? Яавал дээр үү? Үнэхээр залхмаар гарах гарц гэж байхгүй бив битүү өрөөнд паникнд орчлоо. Цаашдаа яаж хэрхэн амьдрахаа мэдэх юм алга. Ирээдүйгээс айх айдас бүх бие оюун санаагаар маань тархаж өт мэт хамаг бие санаа бодлыг маань идэж шимэн, өмхийрөн, ялзарч байна. Энэ бүгд тэр чигээрээ хар дарсан зүүд байгаасай. Цацрах нарны туяанд ээгдэн нойрон дундаас инээмсэглэн сэрж нэг л дулаахан зөөлхөн мэдрэмж төрж бүх зүйл тун сайхнаар төгсөж байгаа мэт аз жаргалын газар байгаа юм шиг санаа зовохгүй сэрэх юмсан.

Thursday, October 15, 2009

Дэмий-3

Гадаа бүүдийгээд харанхуй болчижээ. -Архи уух уу?
-...........
-Үгүймаа гэхэд ядаж гадаа гарч алхах хэрэгтэй. Хэрвээ архи л уух юм бол болчих юм шиг санагдаад байна.
-Юу болох гээд байгаам шиг санагдаад байгаа юм?
-Тэр тэр гүн дотор нэг тийм том бул чулуу байна. Тэрийг доош нь живүүлэх хэрэгтэй АРХИНД.
-Нэг л сайн ойлгосонгүй чамд юу тохиолдоов? Ямар бул чулуу байдаг билээ?
-....... Энийг би өөрөө өөртөө зориулж үүсгэсэн юм. Хараал идсэн ертөнц дээр өөртөө нэг асуудал үүсгэж тэрэндээ гутарч байхгүй бол амьдрал дэндүү энгийн бөгөөд надад гутармаар зүйлс үгүй болчихно. Амьдрал уйтгартай санагдаж ганцаардсан үедээ нөгөө өөрөө өөртөө зориулж бүтээсэн сэтгэл санааг унагагч зүйлээ бодох хэрэгтэй. Тэгээл чи амьдарлын талаарх аугаа хүмүүсийн хэлсэн үгс элдэв онол ч байдым уу юу нь ч байдым чамд аль нь ч хэрэггүй. Нөгөө өөрийнхөө сэтгэл доторх бодлын тэнгис дотроо өөрөө өөрийгөө айлгаад хөвж байх юм байгаам. Өөрийнхөө бодол санаа дотроо энэ эргүүлэг мэт утгагүй амьдарлын тогтолцоог бодож өөрийнхөө алдаануудыг олон буруу шааж түүндээ үнэмшиж, гэмшин, айх хэрэгтэй байгаа юм. Ирээдүй бол тэр чигээрээ сүйрэл, үхэл гэдэгтэй эвлэрч баярлах хэрэгтэй. Харин архи бол яг одоогоор энэ дэмий бодлоос салгаж ийм сонирхолтой зүйл байдаг шүү хэмээн магтмаар эд байгаам даа.

Thursday, October 8, 2009

???!!!...,,,?

Юу ч хамаагүй хийх хүч алга. Ямар ч урам зориг алга. Зүгээр л зүгээр л ямар ч сонирхол алга. Бие минь би ч гэлээ ухаан санаа маань өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн орон зайд амьдарч тэдний ширхэг бүхэн минийх байхаас залхасан юм шиг. Би гэж би биш болж тэр, энэ, тэд нар болоод хувирцан мэт. Би гэж байгаагүй намайг байсанг хэн ч мэдэхгүй тэр би байсанг мэдэхгүй өөрийгөө л байсан мэт санах байх. Бүх эд эс маань үхэж, хамаг оюун бодол үгүйрэн хоосорч, тоос шороо мэт л хаа хамаагүй цацран тарж гарт баригдхааргүй болчиж. Бие маань төв цэг дээр л байна. Хашаа ч халтирч мэдэх бөөрөнхий дээр. Аль талруугаа унах бол бие маань ч бас л тоос мэт болон задрах бол уу. Хамгаас илүү хүссэн зүйл нь эрх чөлөө байсан мэт зүг бүхэнлүү уяанаасаа алдуурсан ноход мэт тэмүүлэх бол уу.
Тэр биднийх бид ч бас түүнийх. Бүхлээрээ түүнийх, биднийх болох бол уу. Хязгааргүй уудам, хязгааргүй өргөн том, хязгааргүй эрх чөлөө, хязгаар нь үл мэдэгдэх гайхамшигт ертөнц, хязгаарт нь хил зааг гэж байхгүй. Өнгөлөг, мөнгөлөг, гялалзаж, гялбах од гариг эрхэс гээд урьд өмнө нь хэзээч харж байгаагүй тэр гайхалтай зүйлс нүдний өмнө удаан гэгч нь хөвж буй мэт өнгөрөхд нь гайхан бишэрсэн харцаар нүдэндээ ч үл итгэм алмайран өнгөрөх байхдаа. Хэзээ ч юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн чи бид 2. Биднээс өөр хүн байгаагүй мэт байсанг нь мартагнасан мэт. Яагаад ч сэрэхгүйгээр бөх бат гүн унтаж буй мэт тийм л хийсвэр, хязгааргүй, уян налархай, зөөлхөн, бодит орчлонгоос салсан мэт зүүдний юм шиг л ертөнцөд баймаар байна.

Monday, October 5, 2009

Hope of october.

Нойрны эм уугаал өдрийн 4, 5 цагын үед сэрэх юмсан. Унтаал байхад цаг хугацаа их хурдан өнгөрөнө дөө. Зарим нэг зүйлийг хүлээж тэсэхгүй нь. Өчигдөр гэхдээ хальт харсан. Зам гараал гүйгээд явцан.
Сайхан дуу сонсоод л.... Уртаас урт бодлын тэнгис.... Элдэв бодол, мөрөөдөл, хүсэл, шаналалаар дүүрэн тэнгис.... Ирээдүйгээс айх айдас, түүний тухай бодлууд, элдэв мөрөөдөл....
Энэ бүгдэд итгэх итгэл бий болгохыг оролдож байна. Утга учирыг үүсгэх шалтгаан үүсгэж байна. Ойлгохгүй зүйлийг мартуулж хийсвэр зүйлийг итгүүлэх 10-р сар. Тэрэнд л миний шалтгаан байгаа түүнийг санаж байна....