Tuesday, April 17, 2012

To have and have not

Ойрдоо уяран сонсоогүй Тиаматаа жаал чагчнаж суунгаа өөрт минь төрсөн эргэцүүлэлээ өөртөө зориулан бичих хүсэл төрөвөө. Хүн гэдэг амьтан (байнга л хэрэглэдэг нөгөө л үг) тэгээл сэтгэлийн амьтан юм дөө жоохон юман дээр баярлаж догдлосон сэтгэлээр хандаал тэгээл дахиал жижиг юман дуугаа хурааж бодож болсон царай гаргаал дотроо мд уурлаад ч байгаа юм шиг тэгсэн хэрнээ гомдоод ч байгаа юм шиг хором секунд минут тутамд нөгөө төрсөн сэтгэгдэлээсээ болж хувирч өөрчлөгдөөл өөрөө өөрийгөө ойлгохгүй юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй байгаа юм шиг бөөн төөрөгдөл эргэцүүлэл эцэст нь хэнд ч хэрэггүй баахан бодлууд нь биш бусадын хэлсэн үгэнд ороол өөрөө өөрийгөө захираад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг жинхэнэ би байгаа ч юм уу үгүй ч юм уу ер нь ч бодмооргүй зүгээр л машин аяатай бүхнийг автоматаар хийдэг усан тэнэг болвол амар ч юм шиг төөрөгдөл бас энийг бичих гэж бодсон бас л гайхширал хаана байгаагаа юу бичээд байгаа ч мэдэхгүй угаасаа усан тэнэг ч юм уу араамандаа жаажгана пиздака гээд өөртөө хэлмээр ч юм шиг эсвэл солиотой нэгэн бодол эсвэл зүгээр л тэнэглэл хийх юмаа олж ядсан уйдсандаа галзуурч яваа хүн эсвэл уран хугарч байхгүй болж нэгэн жишээ заза энийг бичээд бодоод байсан нөгөө гутралын бодлууд нь эргэлдээд эхэллээ... Тэгэхээр бодох шаардлага алга зүгээр хэвтэх хэрэгтэй байх...

Monday, May 9, 2011

Гарчиг гэн шүү

Гарчиг гэн шүү пизда.
Яагаад заавал гарчиг байх ёстой гэж?
Зиа сайн байцгаана уу? Эрхэм хүндэт найз нөхөд анд нараа. Хэрэвээ би ямар нэгэн байдлаар та нарыг гомдоож, уурлуулж, доромжилж, муухай ааш зан авир гаргаж байсан бол гүнээ хүлцэл өчье. Энэ нэгэн амьдрал хүний биед зүрх сэтгэлт хүн гэдэг зүйл болон төрснөөс би, миний оюун ухаан үүсээд ердөө 23 жил болжээ. Эргээд хийсэн уйваагүй зан хайрлаж дурлаж байсан бие минь нэгэнтээ өөрийн гэх энэ зүйлээ хэн байсан бэ гэдэгээ мэдэхгүй тээнгэлзэн өөрийгөө гайхан суух боллоо. Энэ бүгд би биш байсан юм шиг тэр бас чи биш байсан юм шиг миний бодож хүсэж байсан бүхэн би биш болж тэр бас чи биш болж хүсэлдээ үнэнч биш байж хүсэл минь ч өөрөө надаас урван одлоо. Хүлээж байсан зүйл минь үгүй болж хоосорон, гансран үлдэж хэн ч биш юу ч юу ч байгаагүй хэн ч байгаагүй юу ч бодоогүй юуг ч төсөөлөөгүй ямар ч мэдрэмж сэтгэл зүрх оюун санаа ухаан бодол байгаагүй ямар ч зүй тогтол уламжлал үйл явдал байгаагүй ер юу ч байгаагүй мэт болчихлоо. Амьдрал гэдэг агшин зуурт өөрчлөгдөж агшин зуурт хүн хөөрөн инээн баясдаг гэвч хуурамч аз жаргал (аз жаргал гэж ер нь юу юм бэ? сэтгэл хөдлөл зүрх юун санааны эрх чөлөөтэй сэтгэл ханамжтай байдал уу?) ...
Чинийхаар аз жаргал гэж юу юм бэ? Сайхан амьдрал гэж бас юу юм бэ?
Ингээд юу бичих гэж байсанаа ч мартчихаж юуг өгүүлэх гэж байсанаа ч мөн мартаж орхилоо. Уйтгартай байнаа. Гадаа нар мандаж салхи сэржигнээд шувууд жиргэсэн сайхан өглөө байсансан. Тэгтэл одоо тэнгэр бүрхээд уйтгартай дүнсийсэн саарал өнгө нөмрөн авч бүгдийг доош нь татах шиг. Өчигдөр уусан архины нөлөө гарахгүй толгой жаахан маналзуулж арьс маань өнгөө алдан бүрзийсэн хүрэн улаан болчихжээ. Урамгүйхэн гараараа арай хийн бичиж суугаа надад шал утгагүй зүйл ахин хийж байгаам шиг санагдаж байна тийм болохоор гарч өөртөө амттан авч идлээ.

Monday, March 14, 2011

Тэнд байсан уу?

Тоо, үсэг бүгдээрээ л утга учир ямар зүйлийн шалтгааныг илэрхийлж байдаг.
Төөрөгдөл: Тэнд байсан мэт, тэндээс ирсэн мэт, тэндхийг мэддэг мэт, тэндээс дулаан сайхан зүйл ялгарч байгааг мэдэрдэг. Тоо тэр тоо ямар нэг зүйлийг надад илэрхийлж байгааг мэдээд байгаа ч юм шиг гэхдээ яг юуг яах гэж надад юуг хэлэх гээд байна? Учрыг нь хэзээч олохгүй, олохгүй байх тусамаа илүү амттай. Тэр үсэг үг бүгд хүний сэтгэл гэгч хүн гэдгийг бусдаас ялгадаг зүйлийг уярааж байх юм.
Төөрөгдөл: Энэ бүгд бодит уу? Бидний оюун ухаан сэтгэл зүрх үнэхээр байдаг гэж үү? Ямар цаг мөч ирхэд энэ бүгд алга болох вэ? Үүрд мөнх энэ бүх дурсамж, сэтгэл оюун ухаантайгаа шаналах уу? Мөнх хамгийн утгагүй хамгийн тэнэг үг. Бидний оюун ухаан, сэтгэл зүрх, дурсамж мөнх гэж үү? Мөнх биш юм бол хааана дуусах вэ? Төгсгөл хаана байна? Яг тэр төгсгөл байна гэж үү? Эсвэл төгсгөлгүй хэзээч дуусахгүй мөнх үргэлжлэх зам гэж үү? Утга учир зүй тогтол нь хаана байна? Эсвэл зүгээр л үхээд хэн ч биш болоод газрын хөрсөнд өмхийрч, илжэрч, өт хорхойнд идэгдэж уусан үгүй болон зүгээр л хоосон хэнд ч хэрэггүй өмхий яс болоод бүр мөсөн дуусах уу? Бүх зүйл зүй тогтол учир шалтгаантай байдаг. Амьтан, хорхой шавьж, мод ургамал гээд бүгд л зүй тогтолтой ямар нэг эрх үүрэгтэй байдаг. Тэгвэл бидний эрх үүрэг, зүй тогтол, зорилго ирээдүй юу юм бэ? Сайхан амьдрал, аз жаргал эсвэл бусдын сайн сайхны төлөө юу? Бусдын сайн сайхны төлөө гэхээр нөгөө л өөрөө өөрсдийгөө нөгөө өгзөгөө сайхан байлгахын төлөө юм уу? Бурхан ч юм уу ямар нэг биднийг далдаас удирддаг зүйл байдаг бол тэр нөхөр биднийг яах гэж илгээсийм бол? Эсвэл хүн бүр ерөөсөө энэ дэлхийгээ хайрлаж хамгаалах гэж юм уу? Энэ бүх устгаж үгүй хийсэн зүйлээ дахин сэргээн босгох юм уу? Ойлгох зүйл ч алга сэтгэх бодох, санаа оноо ч алга...

Wednesday, October 6, 2010

Бла бла бла

Дэлгэр зуны цаг нэгэнтээ өнгөрчээ хүсэж байсан намар нэгэнтээ болжээ. Гайхамшигт энэхүү улиралыг үзэхээр алс холруу яван амарч хорвоо ертөнцийн этгээд орчинд дасан орж уусан хүн төрөлхтөний бүтээсэн аугаа их бүтээл болох хөгжим хэмээх зүйлийг сонсож тэрхүү гайхамшигт таашаалыг мэдрэн дахин хэзээч давтагдахааргүй таашаалыг мэдрэх юмсан. Одоо бодож байхад 2 байна уу 3н жилийн өмнө өвлийн тэсгэм хүйтнээр хотоос хэдэн зуун км цаана очиж амрахдаа цаст уулийн өндөр нуруун дээр гаран нэгэн хамтлагыг сонсож байсан уудам цэлгэр хязгаар үгүй цэнхэр тэнгэр хаяа дагуу харагдах асар уужим том цав цагаан тал нэг ч үүлгүй нарны хурц гэрэлд тэр бүгдийг ширтэн харж тэрхүү хөгжимийг сонсож байхад хичнээн их зүйл сэтгэл зүрхрүү яван орж тэрхүү хөгжим, байгалийн тэр онгон, хязгааргүй байдал зэрэг хамтран нэгдэж ямар таашаал өгч байсанг үгээр хэлхийн аргагүй. Одоо нэгэнтээ тэр таашаалыг тэр үе шиг авсан тийм зүйл санаанд буухгүймаа. Хөгжим сонсож, ном уншиж, гайхалтай кино үзэж хийсвэрлэн төсөөлж хаая архидан согтуурхаж хаая аз жаргалтай мэт хаая уйтгарлан гансарч юуг ч ойлгохгүй тамхи татан мэдрэл муутайм шиг видео тоглоом тоглож нэгэнтээ залуу нас дуусаасай. Хүн болгон нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж хүн болгон нийгмийн үлгэр жишээч байдалаар битий амьдраасай. Дуртай зүйлээ хийж хүссэнээрээ эрх чөлөөтэй...

Monday, September 20, 2010

915-920

Хорвоо ертөнцийн тухай харах үзэх бодох бодолшгорох ..........
Намрын сэрүү унаж гадаа хүйтэн болжээ. Залуу ихэд нимгэн хувцаслачихаж. Бүсгүй харин дулаахан харагдана. Тэнгэрт үүл дүүрэн, харуу болсон мэт бүдийж бааран сааралтаж, хатаж гуньхарсан навчис шажигнан газраар сэрүүн салхинд туугдаж хийсэлдэнэ. Залуу цагаа хархад өдрийн яг таг 3н цаг. 10 минутын дараа тэд уулзалджээ.
Б: Удаан хүлээсэн үү?
З: Үгүй ээ.
Гадаа хүйтэн байсан ч халуун гараа барилцан дулаан элчээрээ нэгнийгээ төөнөн сууна.
Оршин тогтнох газар дэлхий дүүрэн мэт санагдаж аз жаргалд автаж инээн баясаж түүний нүдрүү хархад дулаан зөөлөн харцанд нь өөрийн эрхгүй уярч ёроолгүй хар ус харсан мэт залуу ухаангүй сайн. Харин бүсгүй ч бас түүнд сайн байсан. Тэрнээс үнэртдэг үнэр сайхан байжээ. Залуу нэг гарынхаа хуруун завсар янжуураа хавчуулж, нөгөө гараараа бүсгүйгээ хөтлөн тэд ойр зуурын жижиг сажиг зүйл ярилцана. Тэгээд цаг ч их хурдан өнгөрч гадаа улам хүйтэн болсон байлаа. Тэд тэврэлдэн уруул дээрээ үнсэлцлээ. Бүсгүй муухай амтагджын хэмээн хэлээд эрхлэнгүй харцаар түүнийг ширтэж явмааргүй байгаа мэт улам чанга тэвэрч санаа алдан зогсоно. Микробус ирж бүсгүй сууж түүх дууссан. Харин тэр өдрөөс хойш хэдэн зуун хоног өнгөрчээ.
920...
Халуун хөнжилдөө халууцан хамраар дүүрэн нус хамран дотор багтаж ядан шуугтнаж байлаа. Уг нь өглөөний нар харамгүй тусдаг өрөөнд нь ямар ч гэрэл орж ирэхгүй байгааг анзаарч нүдээ арай хийн нээж цонхруу хартал гадаа бүүдийгээд бороо орж байна уу гэлтэй. Хөл доор нь унтаж буй нохой ухаангүй унтаж байхыг бодвол эрт байгаа байх хэмээн бодож утсаа дэрэн доороосоо гарган харах гэтэл цэнэг нь дуусан унтаржээ. Шөнө сайн амарч чадаагүй хүч муутай туранхай биеэ арай хийн дийлэн өндийж цаг хархад 6 хагас. Санаа нь амарч эргээд унтлаа. Эргээд 7:50-д босч нүүр гараа угаачаад шүдээ хартал угаах цаг нь болсонг илтгэнэ, мөн сахлаа хартал хэдэн сөвийсөн юмнууд ургачихаж. Сахлаа аваад шүдээ угаахаас залхууран хувцаслалаа. Гадаа харваас хүйтэн байгаа бололтой дотуур өмд, зузаан цамц өмсөж хавар, намрын курткаа өмслөө. Гэрээс гаран өглөө болгон явж буй шороон замаар алхана. Нөгөө л автобусандаа сууж нөгөө л буудал дээр бууж нөгөө л замаар алхсаар ажилдаа орж ирхэд 9:10 . Энэ бүгдээс залхсандаа нэг л өдөр нөгөө буудал дээр буучаад очих зүгрүүгээ салаавч гаргаад хүссэн зүгрүүгээ, хүссэн зүйлээ хийхээр явна даа хэмээн бодож өөрийгөө тайвшруулсаар өрөөндөө орж ирлээ.
Ихэд нимгэн хувцасласнаасаа болж ханиад хүрсэн. Утга учир нь үл олдох нэгэн хэвшмэл амьдралын циклд орчихжээ.

Thursday, August 12, 2010

АААуууу

Шөнө тэнгэрт хар үүл бүрхэж хүйтэн бороо оржээ. Өглөө тэнгэрт хар үүл бүрхсэн хэвээр, гадаа хүйтэн салхи үлээж газар, шороо тэр чигтээ нойтон чийгтэй хэвээрэй. Дүнсгэр бараан өнгө хаа сайгүй тархаж. Сааралтан бүүдийх тэнгэр, хөнгөн үлээх хүйтэн салхи, хаая нэг дуугарах аянганы чимээ. Хаа сайгүй яаран хурдан алхлах хүмүүс, зарим нэг нь ч яахаа мэдэхгүй будилан явах шиг. Бүдэг бадаг харах нүдээрээ ярвайн ийш тийш ширтлээ харагдах зүйл алга зам гараад цагаа хартал 9.10 угаасаа хожигдсон. Ганц тамхи татчих гэсэн хүсэл нь оволзоно харин дотроо өөртөө гүрийх хэрэгтэй хэмээн түц, дэлгүүрний хажуугаар өнгөрсөөр. Тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи тамхи там хи там хи там хи там хи там хи т а м х и т а м х и тамхи. Тэсэлгүй дөнгөж сая татлаа. Тамхиныхаа шархи хэмээн сорход шатах чимээг нь сонсъё гэж бодсон боловч салхинд найган дуугарах модны чимээнээс болоод сонсож чадсангүй. Удахгүй хатан үхэж шарлан унах модны навчисыг хараад өрөвдөх шиг... Гэхдээ л гайхам намрын өдрүүдийг хүлээж тэсэхгүй нь..



Sunday, February 28, 2010

......

Still ......






хуучин цаг дуусч шинэ цаг ирхэд итгэлтэй бусаар урагшилж түгшүүртэйгээр эргэж харсаар алхална. Урагшлаад байгаа ч үгүйгээ мэдэхгүйм ухраад ч байж магалгүйм ямартай ч цаг хугацаа явж байгаагаас хойш урагшлахгүй гээд ч яааааалтай билээ. Нэгэнт л бүх зүйл байрнаасаа хөдлөхгүй бол тоосонд дарагдаж хуучирдагаас хойш бүх зүйл бүх зүйл байгаа ч байхгүй байгаа ч юм шиг юу гэхээ мэдэхгүйм тэндээс ирэх хурдыг, ойлгоц, мэдрэмж, хольцыг тайлж гаргаж амталж уншиж чадахгүйм.
Хэзээ ч ийм байгаагүй байх ч ёсгүй байсан байлаа ч ийм байхгүй угаасаа орчин тойронд бүгд л ийм дүнсгэр байсан байх

Зайл

Monday, February 22, 2010

2010-02-22

Намрын уйтгарт өдрүүдийг санагдуулхуйц бүрхэг тэнгэртэй ямар ч өнгө төрхгүй гудамж талбай, уйтгарт гуниглангуй Улаанбаатарын нэгэн өдөр.

Дэв хийн хонхойсон орон дотроо өмхий ханхлуулан зүйрмэглэн хэвтэж байтал нүдэнд цусанд дүрсэн гараа харан уйлж буй эхийн дүр төрх зурс хийн өнгөрхөд цочис хийн сэрлээ. Нөгөө өрөөнд дуугарч буй телевизор унтуулахгүй тээр болж байгаад уурлан их хотын утаа тортогонд харлан өнгөө алдаж муудсан ханаруу нүдээ сүмийлгэн цаг ширттэл цаг өдрийн арван 12 хагасыг заана. Нойрмоглон байж ядарч сульдсан биеээ арай хийн дийлэн босч гэрийн хувцасаа углан аяга хүйтэн ус уугаад угаалгын өрөөнд орон. Тамхины утаанд шарлан урт ургасан хумсаа харчаад нүүр гараа угаалаа. Шарлаж хэлбэрээ алдсан шүдээ харан угаах эсэхээ бодон харсанаа залхууран больж. Бүүдийн сааралтах өрөөндөө орон санаа алдаад, орчлон хорвоо дээр ганцаараа байгаа мэт уйтгарлан гансарлаж өөртөө гутарав.



Махан бие нь гэрэлтэн харагдах шаргал өндөр өвсөн дунд

Санаа бодол дотроо алтан нарны цацраг ээх хязгааргүй талд

Зүрхэн дотроо инээн баясах хайрт амрагтайгаа

Сэтгэл дотроо уулс мэт ханхар их зорилго мөрөөдөлтэй

----------------------------------------------------------

Махан бие нь харанхуй хүйтэн чулуун хонгилд

Санаа бодол дотроо сарны гэрэл тусах хагархай авсанд

Зүрхэн дотроо үзэн ядалт өвчин шаналалд тамлагдан

Сэтгэл дотроо өөрийн гэсэн мөнхийн цусан ертөнцтэй