Sunday, September 6, 2009

Дэмий-2


Бодож төсөөлөн хийсвэрлэж сэтгэх ургуулан бодох. Утгагүй юм. Зүгээр суухаар зүлгэж суу гэж үнэн үг шүү би л гэхэд ингээл дэмий хэнд ч хэрэггүй юм бичиж цаг нөхцөөж байх гэж. Хийх юмтайсан бол юу гээл ингээд сууж байхав дээ. Миний хямдхан үзэл бодлууд. Үзэл бодол ч гэж бараг л төлөвшөөгүй хувь хүн. Бусадад инээдтэй санагддаг миний дуртай зүйлс, иш хөөрхий дөө хэмээн бодож дотроо инээн яаж нэг нүүрэн дээр нь хэлчихгүйхэн доош нь хийх вээ гэсэн санаа. (Энэ хэсэг дээр яг нэг муу "Poser" болцым шиг санагдчихлаа хаха.) Шал дэмий цаг авсан юм хийхийн "пизда яах гэж уншив аа." хэмээн боддог байх даа.
Бусдын дуртай сонирхдог юманд дурлаж "энэ гоё юм байна надаа таалагдаж байна." хэмээн тэднээс дуртай зүйлийг нь шууд өөртөө таалагдуулах бол шал утгагүй хэрэг. Аливаа зүйл дээр өөрийн гэсэн "Taste" -тэй байх нь хамаагүй гоё! Бусдын тэр л авсан мэдрэмж хэлсэн зүйлийг өөртөө шууд утгаар буулгаж хүлээн авах хэрэг байхгүй. Тэрийг хэн таашаал гэх юм бэ? Тэгэхээр бусадтай санаа бодлоо хуваалцаж санаа солилцох хэрэг байна уу? Иймэрхүү юманд дургүй л дээ чимээгүй л байдаг. Тэгэхдээ сэтгэгдэлээ дотроо хадгалах хэцүү шүү.
Хүнд хэцүү зүйлсийг ойлгож хүлээж авах чадвар маань буурч улам л жижигхэн энгийн зүйлээс таашаал авч илүү эмзэг өрөвч энэрэнгүй болж байна. Энэ юуных юм бол? Төлөвшиж боловсроогүй байхдаа тийм хүнд гэгдэх зүйлсэд дуртай байсым болов уу? Тэгээ одоо томроод юмны жаал жуул захыг ойлгоод ирсэн чинь тийм хүн биш гэдэг нь дотроос минь гарч ирээд байна уу? Миний энэ урлаг соёл гээчийн мэдрэмж улам толгой эргэм уруудаж байгаам шиг.
Ер нь хүмүүний амьдрал гэгч юун дээр тогтож, юуны төлөө, яах гэж, ер нь тэгээ энэ ертөнц гэгч хэнд хэрэгтэй юм? Энэ та бидний амьдрал, өөрийгөө ч, хэн гэдэгээ ч ойлгохгүйм байна.
"Ойлгох юм алга. Тэгээд кайф." хэмээн -.----- нэгэн асуултанд хариулсан байдаг энэ үгийг хариултандаа хэрэглэчихье.

No comments: