Wednesday, September 30, 2009

9-р Сарын сүүлийн бичлэг.

Нэг баагий ингээл ярьж байж гэн л дээ. Тэгсэн чинь ингээл ингэсэн чинь тэгээл энтэр гээл хэдэн найзууд нь тойроод сууцан элдэв шалдав хов жив худлаа үнэн юм яриал байж. Яриаг нь чагнаал байхад хорвоо дээр тохиолддог зүйлс тэр баагийд баараг л тэгш гэхдээ жаахан дарамт ихтэй тохиолдоод байх шиг байнаа. Тэгээ юм гэдэг хар цагаан гээл ээлжилж байдаг хойно. Одоо л гоё шаажын гэдэг байгаа. Хахаха

Tuesday, September 29, 2009

Харилцан яриа.


"Юу байна?" - Ямар нэгэн юм байна уу?
"Өөр юу байна?" - Бас л уу?
"Сонин юу байна?" - Сонин харагдах ямар нэгэн юм байгаам уу?
"Юу хийжийн?" - Хийсэн юмгүй ээ. Ямар нэгэн юм хийж байгаа нь тодорхой нэг л нуугаад байна даа.
"Хаагуур байна?" - Хувийн шинж чанартай асуулт. Хариулах нь шал тэнэг. Хариулахгүй байх нь бүүр ч тэнэг юм уу. Гэхдээ л "юу хийж байна?" гэдэг чинь хаана байна л гэсэн үг. Тэхээр юу хийж байгаа нь чухал. Гол нь л юу хийж байна?
"Чи айж байна уу?" Юунаас? Хэнээс? Хаанаас? Яагаад? дэлгэрэнгүй асуулдаа. Чи юунаас айдаг вэ гэх мэт үү?
"Чамд зорилго байдаг уу?" Ямар төрлийн зорилго байх ёстойм? Харин надад мөрөөдөл байдаг. Ямар гэж асуухгүй.
Хүмүүс ер нь нэгнийгээ ойлгох гэж юм ярьдаг. Би бол яриад өөрийгөө ойлгуулж чадахгүй байх. "Яагаад?" Учир нь гонсгор байна.
"Түүний дотор юу байдаг бол?" Омогтой шүрүүн дүр төрх нэгэнтэй арилсан байх. Одоо уйтгартай дүнсгэр харц л харагдах болж. Бүгд л түүнийг цоглог байгаач гэхийн. Инээгээл байхым тэгсэн хэрнээ харц нь бүүр хатаж гуньдсан навч шиг үхчиж байна. Одоо тэрний дотор хэн ч байгаам бүү мэд.
"Ой дотор төөрч байсан уу?" Төөрцөн байна өө. Тэр дээр байгаа нарыг харж байна уу? Тэнд л манайх байдаг.

Wednesday, September 9, 2009

Бодол - Эргэлзээ.

Хүн байнга л эргэлзэж байдаг байх гэж бодоод байдын. Би өөрөө бие дааж шийдвэр гаргахдаа их маруухан л даа. Дандаа л бусдаас зөвөлгөө, тусламж авч байж ямар нэгэн алхам хийдэг.
Баруун, зүүн хоёрын аль талаар явах уу? Зүүн тал нь хэтэрхий гэгээлэг юм нар мандаж байна. Баруун талд нь нар жаргаж байна удаан зогсвол харанхуй болох юм байна.
Зүүн - Ургаж буй нартай зэрэгцэн гэрэл гэгээ дунд ариун шударга үйлсээр хөдөлмөрлөж амьдрана. Гэхдээ бэрхшээл, асуудал их л тохиолдоно. Алийн болгон юм бүхэн санасанаар бүтдэг байлаа даа.
Баруун - Нар жаргаж байгаа ч гэсэн надад харанхуй нь таалагдаж байна. Гэрэл гэгээ дунд хэтэрхий өө сэвгүй хүн болгож амьдрах хэцүү юм. Өөрийнхөөрөө биш бусдын таашаалд нийцүүлж амьдрах шиг хэцүү зүйл байхгүй шүү. Тэгэхдээ энэ талд дураараа хувирч болхым байна.

Sunday, September 6, 2009

It's all about you.


Ялдам харц, дулаахан инээд, сэтгэл татам хоолой бла бла яасан ч сайхан охин санаанд минь буугаад байна даа. Чамд би дурлачихлаа. Яг л миний бодож явдаг байсан бүсгүй энэ л байсан байна. Даанч намайг анзаарсангүй.

Дэмий-2


Бодож төсөөлөн хийсвэрлэж сэтгэх ургуулан бодох. Утгагүй юм. Зүгээр суухаар зүлгэж суу гэж үнэн үг шүү би л гэхэд ингээл дэмий хэнд ч хэрэггүй юм бичиж цаг нөхцөөж байх гэж. Хийх юмтайсан бол юу гээл ингээд сууж байхав дээ. Миний хямдхан үзэл бодлууд. Үзэл бодол ч гэж бараг л төлөвшөөгүй хувь хүн. Бусадад инээдтэй санагддаг миний дуртай зүйлс, иш хөөрхий дөө хэмээн бодож дотроо инээн яаж нэг нүүрэн дээр нь хэлчихгүйхэн доош нь хийх вээ гэсэн санаа. (Энэ хэсэг дээр яг нэг муу "Poser" болцым шиг санагдчихлаа хаха.) Шал дэмий цаг авсан юм хийхийн "пизда яах гэж уншив аа." хэмээн боддог байх даа.
Бусдын дуртай сонирхдог юманд дурлаж "энэ гоё юм байна надаа таалагдаж байна." хэмээн тэднээс дуртай зүйлийг нь шууд өөртөө таалагдуулах бол шал утгагүй хэрэг. Аливаа зүйл дээр өөрийн гэсэн "Taste" -тэй байх нь хамаагүй гоё! Бусдын тэр л авсан мэдрэмж хэлсэн зүйлийг өөртөө шууд утгаар буулгаж хүлээн авах хэрэг байхгүй. Тэрийг хэн таашаал гэх юм бэ? Тэгэхээр бусадтай санаа бодлоо хуваалцаж санаа солилцох хэрэг байна уу? Иймэрхүү юманд дургүй л дээ чимээгүй л байдаг. Тэгэхдээ сэтгэгдэлээ дотроо хадгалах хэцүү шүү.
Хүнд хэцүү зүйлсийг ойлгож хүлээж авах чадвар маань буурч улам л жижигхэн энгийн зүйлээс таашаал авч илүү эмзэг өрөвч энэрэнгүй болж байна. Энэ юуных юм бол? Төлөвшиж боловсроогүй байхдаа тийм хүнд гэгдэх зүйлсэд дуртай байсым болов уу? Тэгээ одоо томроод юмны жаал жуул захыг ойлгоод ирсэн чинь тийм хүн биш гэдэг нь дотроос минь гарч ирээд байна уу? Миний энэ урлаг соёл гээчийн мэдрэмж улам толгой эргэм уруудаж байгаам шиг.
Ер нь хүмүүний амьдрал гэгч юун дээр тогтож, юуны төлөө, яах гэж, ер нь тэгээ энэ ертөнц гэгч хэнд хэрэгтэй юм? Энэ та бидний амьдрал, өөрийгөө ч, хэн гэдэгээ ч ойлгохгүйм байна.
"Ойлгох юм алга. Тэгээд кайф." хэмээн -.----- нэгэн асуултанд хариулсан байдаг энэ үгийг хариултандаа хэрэглэчихье.

Friday, September 4, 2009

Дэмий.

Зүгээр л дэмий бодол. Хийх юмгүй сууж байхад толгойдоо орсон бодолоо бичээд сууж байхад сайхан юм. Аюурзана - ын хэлсэн үг л санаанаас огт гарч өгөхгүй юм.
"Авъяастай хүнийх шүлэг
Авъяасгүйнх нь сэтгэгдэл..." гэж. Хүний мэдрэмж, сэтгэмж, авъяасаас бүтсэн уран бүтээлээс сонирхогчид ташаал авна гэдэг сонин байгаам шүү.

Зарим зүйлс.


Сэтгэгдэл. Түрүүхэн тв-гээр "Москва слезам не верит" үзлээ гайхалтай кино шүү үзээд үзээд уйдахгүй. Сая үзхэд сэтгэл улам бүр илүү хөдлөсөн яагаад гэдгийг мэдэхгүйм. Бүүр нэг залуу байхдаа үзэж байсан юм шиг л ямар нэгэн оюун ухаанд минь мартагдсан зүйл сэргэж байгаам шиг л киноны хөгжилтэй, гунигтай хэсэг бүхэн дээр чинь сэтгэлээсээ инээгээл уйтгарлаал ... Катя-г үйлдвэрийн дарга гэдгийг нь мэдсэн Гоша хаяж явчаад орж ирэхд Катя-гын харж буй харц байгаа байдлаас "Би чамд хичнээн их хайртай гээч чамайгаа үнэхээр их саналаа" гэсэн харцаар хараал, эргэж ирсэнд нь баярласан мишээлт нүүрнээс нь үзэгдээл тэр хүн хичнээн их жаргалтай байгааг нь хүний нүүрний хувьрал, харцнаас харж болно гэдэг бас л гайхалтай байгаам шүү үнэхээр үнэмшилтэй жүжиглэлт шүү. Өөрийн эрхгүй нулимс гарах гээл.