Saturday, December 12, 2009

Үхлийн тухай зүүд.

Үхэл - хагацал 2 бараг л нэг утгатай үг юм уу даа. Хэн үхсэн тэр тэднээс үүрд хагацан оддог...
Би урьд өмнө үхлийн тухай их олон зүйл эргэцүүлэн боддог байлаа. Гэхдээ өнгөрсөн шөнө зүүдэлсэн зүйд маань өмнөх бодлуудыг маань тэс өөрөөр болгож өөрчилсийм.
Их өндөр хурдтай машинд явж байгаад хавцалаас нисэж тэрхэн зуур туулж өнгөрүүлсэн ахархан амьдрал зурс гээл өнгөрөх юм. Тэгээ яаааг газар унах агшинд БЛОВ БООМ гээл тэсрээл амьдаараа түлэгдэж үхэх байх гэж бодож байлаа. Гэтэл машин маань газар унахгүй хийсээл явж явж байгаал эргэлдээл өнхрөөл бараг л тэнд өнхөрж байхдаа амьд гарах нь уу даа хэмээн амьдрах хүсэл маань төрөөл, тэгтэл өнхөрж явсан машин маань тогтмол ус шиг юман дээр очоод живж эхэлтэл би өөрийгөө аль хэдийнээ үхсэн гэдгийг ойлгосон. Миний талын цонхон дээр намайг үхсэнээс хойш надтай холбоотой хүмүүс яаж хэрхэн аж төрж буй нь нэг нэгээрээ харагдаал. Надаас хойш миний санаа тавьдаг байсан хүмүүс надгүйгээр аз жаргалтай хөөрөн баясаж байгаа нь харагдаал. Би тэгхэд өөрийгөө ямар залуугаараа яасан цаг зуурын үхчихэв дээ хэмээн харамсан уйлж байсан...
Цагаасаа өмнө ч гэхийм үү хүсээгүй мэдээгүй байхдаа үхэхд хүнд ямар мэдрэмж төрөхийг мэдэрч билээ. Харамсалтай, харамсмаар ч үхэл ямар ч үнэ цэнгүй.
Тэгээд сэрхэд өөрийгөө амьд байгаад хичнээн их баярласан гээч хэхэ.

2 comments:

Darko said...
This comment has been removed by a blog administrator.
Falcon said...
This comment has been removed by a blog administrator.