"Юу байна?" - Ямар нэгэн юм байна уу?
"Өөр юу байна?" - Бас л уу?
"Сонин юу байна?" - Сонин харагдах ямар нэгэн юм байгаам уу?
"Юу хийжийн?" - Хийсэн юмгүй ээ. Ямар нэгэн юм хийж байгаа нь тодорхой нэг л нуугаад байна даа.
"Хаагуур байна?" - Хувийн шинж чанартай асуулт. Хариулах нь шал тэнэг. Хариулахгүй байх нь бүүр ч тэнэг юм уу. Гэхдээ л "юу хийж байна?" гэдэг чинь хаана байна л гэсэн үг. Тэхээр юу хийж байгаа нь чухал. Гол нь л юу хийж байна?
"Чи айж байна уу?" Юунаас? Хэнээс? Хаанаас? Яагаад? дэлгэрэнгүй асуулдаа. Чи юунаас айдаг вэ гэх мэт үү?
"Чамд зорилго байдаг уу?" Ямар төрлийн зорилго байх ёстойм? Харин надад мөрөөдөл байдаг. Ямар гэж асуухгүй.
Хүмүүс ер нь нэгнийгээ ойлгох гэж юм ярьдаг. Би бол яриад өөрийгөө ойлгуулж чадахгүй байх. "Яагаад?" Учир нь гонсгор байна.
"Түүний дотор юу байдаг бол?" Омогтой шүрүүн дүр төрх нэгэнтэй арилсан байх. Одоо уйтгартай дүнсгэр харц л харагдах болж. Бүгд л түүнийг цоглог байгаач гэхийн. Инээгээл байхым тэгсэн хэрнээ харц нь бүүр хатаж гуньдсан навч шиг үхчиж байна. Одоо тэрний дотор хэн ч байгаам бүү мэд.
"Ой дотор төөрч байсан уу?" Төөрцөн байна өө. Тэр дээр байгаа нарыг харж байна уу? Тэнд л манайх байдаг.
2 comments:
Post a Comment