Хүн байнга л эргэлзэж байдаг байх гэж бодоод байдын. Би өөрөө бие дааж шийдвэр гаргахдаа их маруухан л даа. Дандаа л бусдаас зөвөлгөө, тусламж авч байж ямар нэгэн алхам хийдэг.
Баруун, зүүн хоёрын аль талаар явах уу? Зүүн тал нь хэтэрхий гэгээлэг юм нар мандаж байна. Баруун талд нь нар жаргаж байна удаан зогсвол харанхуй болох юм байна.
Зүүн - Ургаж буй нартай зэрэгцэн гэрэл гэгээ дунд ариун шударга үйлсээр хөдөлмөрлөж амьдрана. Гэхдээ бэрхшээл, асуудал их л тохиолдоно. Алийн болгон юм бүхэн санасанаар бүтдэг байлаа даа.
Баруун - Нар жаргаж байгаа ч гэсэн надад харанхуй нь таалагдаж байна. Гэрэл гэгээ дунд хэтэрхий өө сэвгүй хүн болгож амьдрах хэцүү юм. Өөрийнхөөрөө биш бусдын таашаалд нийцүүлж амьдрах шиг хэцүү зүйл байхгүй шүү. Тэгэхдээ энэ талд дураараа хувирч болхым байна.
1 comment:
Post a Comment