Thursday, August 27, 2009

Бодол.


Намрын улирал - Дулаахан мөртлөө хүйтэн улирал. Гандаж хатан үхжин үгүй болж байгаам мөртлөө үзэсгэлэнтэй. Зуны налгар өдрүүд дуусхад бие минь өөрийн эрхгүй алжаан сулбайх мэт. Сэтгэл минь мөчирнөөсөө салан унах гэж буй навчис шиг дэнжигнэн гуньхарна. Сэрүүн салхи үлээхэд хатсан навчис хөлөн доогуур чимээгүйхэн хийсч илч нь буурч уйдсан мэт нарны цацраг нүд гялбуулан цацрана. Модон сандал дээр уйтгарлан ганцаараа суухдаа эргэн тойронгоо ажиглана. Будаг нь гарч гандсан мэт хар куртканыхаа баруун талын жижигхэн карманаас ганц янжуур гарган ирж амандаа зуулаа. Зун болохоор хос залуус хөтлөлдөн алхаж, жоохон хүүхдүүдийн инээлдэн тоглох чимээ түгсэн байдаг энэ газар нэг л зэлүүд болжээ. Ямар нэгэн зүйлийг надаас нуух мэт тэнгэрийн үүлс хаашаа ч хийсэлгүй хөвсийнө. Өмднийхөө арын карманаас "Фэско" хэмээн бичсэн орос шүдэнз гаргаж ирээд зөөлхөн зураад тамхиа асаалаа. Нүдээ аниад хүчтэй гэгч нь сорход хоолойн дээр тулан хавьрах мэт гулган цээжрүү минь урсан орлоо. (Гарч тамхи татлаа)

1 comment:

isidora said...
This comment has been removed by a blog administrator.