Monday, March 14, 2011

Тэнд байсан уу?

Тоо, үсэг бүгдээрээ л утга учир ямар зүйлийн шалтгааныг илэрхийлж байдаг.
Төөрөгдөл: Тэнд байсан мэт, тэндээс ирсэн мэт, тэндхийг мэддэг мэт, тэндээс дулаан сайхан зүйл ялгарч байгааг мэдэрдэг. Тоо тэр тоо ямар нэг зүйлийг надад илэрхийлж байгааг мэдээд байгаа ч юм шиг гэхдээ яг юуг яах гэж надад юуг хэлэх гээд байна? Учрыг нь хэзээч олохгүй, олохгүй байх тусамаа илүү амттай. Тэр үсэг үг бүгд хүний сэтгэл гэгч хүн гэдгийг бусдаас ялгадаг зүйлийг уярааж байх юм.
Төөрөгдөл: Энэ бүгд бодит уу? Бидний оюун ухаан сэтгэл зүрх үнэхээр байдаг гэж үү? Ямар цаг мөч ирхэд энэ бүгд алга болох вэ? Үүрд мөнх энэ бүх дурсамж, сэтгэл оюун ухаантайгаа шаналах уу? Мөнх хамгийн утгагүй хамгийн тэнэг үг. Бидний оюун ухаан, сэтгэл зүрх, дурсамж мөнх гэж үү? Мөнх биш юм бол хааана дуусах вэ? Төгсгөл хаана байна? Яг тэр төгсгөл байна гэж үү? Эсвэл төгсгөлгүй хэзээч дуусахгүй мөнх үргэлжлэх зам гэж үү? Утга учир зүй тогтол нь хаана байна? Эсвэл зүгээр л үхээд хэн ч биш болоод газрын хөрсөнд өмхийрч, илжэрч, өт хорхойнд идэгдэж уусан үгүй болон зүгээр л хоосон хэнд ч хэрэггүй өмхий яс болоод бүр мөсөн дуусах уу? Бүх зүйл зүй тогтол учир шалтгаантай байдаг. Амьтан, хорхой шавьж, мод ургамал гээд бүгд л зүй тогтолтой ямар нэг эрх үүрэгтэй байдаг. Тэгвэл бидний эрх үүрэг, зүй тогтол, зорилго ирээдүй юу юм бэ? Сайхан амьдрал, аз жаргал эсвэл бусдын сайн сайхны төлөө юу? Бусдын сайн сайхны төлөө гэхээр нөгөө л өөрөө өөрсдийгөө нөгөө өгзөгөө сайхан байлгахын төлөө юм уу? Бурхан ч юм уу ямар нэг биднийг далдаас удирддаг зүйл байдаг бол тэр нөхөр биднийг яах гэж илгээсийм бол? Эсвэл хүн бүр ерөөсөө энэ дэлхийгээ хайрлаж хамгаалах гэж юм уу? Энэ бүх устгаж үгүй хийсэн зүйлээ дахин сэргээн босгох юм уу? Ойлгох зүйл ч алга сэтгэх бодох, санаа оноо ч алга...

No comments: